Өмнөговь аймгийн Булган сумын ИТХ

малчдын хаваржилтын байдалтай танилцлаа

2018-04-09 17:17
2018.03.30 - 04.08-ны өдрүүдэд сумын ИТХурлын дарга, Засаг дарга, багийн ЗДарга нар, багийн эмч, малын эмч нар, холбогдох мэргэжилтнүүдийн хамт багуудын нийт малчин өрхүүдээр явж хаваржилтын байдалтай танилцан, төл малын мэдээ, Бэлчээрийн тухай санал асуулга, 2019 онд ОНХСангийн хөрөнгөөр хийгдэх ажлын санал, судалгааг авч малчдад тэтгэврийн талаар мэдээлэл өгч ажиллав. Мөн багийн эмч, малын эмч нар малчдад эм тариа, тарилга туулгын вакцин тарааж үйлчилгээ үзүүлэв. Дэн багийн 120, Дал багийн 78, Хавцгайт багийн 105 , Булган багийн 11, отрын 30 гаруй, нийт 344 малчин өрхөөр орсон байна. Малчдын хаваржилтын байдал сайн, тайван сайхан төлөө бойжуулж байлаа. Тус суманд Ханхонгор, Баяндалай, Ноён, Номгон, Сэврэй, Гурвантэс Хүрмэн зэрэг сумдаас малчид ирж отроор өвөлжиж, хаваржиж байна.

2018-04-09 17:17

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Сумдууд