Өмнөговь аймгийн Булган сумын ИТХ

2017 оны тайлан татвар хураалт

2017-12-19 17:05

БУЛГАН СУМЫН АНХАН ШАТНЫ ХОРООНЫ

2017 ОНЫ АЖЛЫН ТАЙЛАН

2017.12.15                                                                                                          Булган

Улаан загалмайн АШХороо нь 2017 оны жилийн эцсийн байдлаар онцгой гишүүний алан татвар 300,000 мянга, гишүүдийн татвар 360000 мянган нийт 660,000 мянган төгрөгийг аймгийн Улаан загалмайн хорооны дансанд төвлөрүүлэн ажиллаа.  2017 онд Улаан загалмайн  онцгой ивээн тэтгэгчээр шигүүнээр шинээр  Дал багийн малчин Н.Мөнхжаргал, Дэн багийн малчин Энхтөр нар элссэн.

Хамгийн олон энэрэнгүй эрхэм буянтан онцгой ивээн тэтгэгч гишүүдтэй багаар Хавцгайт баг байдаг. Үүнд: Ц.Валя, Б.Батзориг, Б.Адъяа, Б.Буянхишиг, Л.Энхбаатар  нар жил бүр татвараа төлж хүмүүлэг үйлсэд хувь нэмэр оруулж явааг нь  хэлхэд таатай байна.

Сумын албан байгууллага аж ахуй нэгжүүдийн дунд “Хүмүүнлэгийн үйлсэд иргэн таны оролцоо”  нэг сарын аяныг зарлан  албан байгууллагууд идэвхтэй оролцсон.
 Аяны хүрээнд ЗДТГ, Цэцэрлэг, Коксзаг ОНӨААТҮГ-ын хамт олноороо УЗ гишүүнээр элссэн. 









 

 

 

 

 

 

 

 

 

 


Эрдэнэтуяагийн  Номинчулуунд  куртик,малгай ороолт, гутал зэрэг өвлийн хувцас  авч өгөн өөрсдийн санаачлагаар хүмүүнлэгийн ажил хийж Өрх толгойлсон эмэгтэйд тусламж үзүүллээ.

 

Эмзэг бүлгийн өрх толгойлсон аав Ц.Тогтохбуян нь  бага насны 2 хүүхэдтэй эрхэлсэн ажилгүй амьдардаг. Иймээс хүүхдээ СӨБ-д хамруулж чадахгүй байсан, Энэ хичээлийн жилд охинд нь 82 мянган төгрөгний хичээлийн хэрэглэл эд зүйлс авч өгч СӨБ-д хамруулж байна .  Цэвэр орчинг бий болгосон хамт олноороо очиж гэрийх нь хөшиг ,цагаан бүрээс, хог шороо, гэрийг нь цэвэрлэж тохижуулаж, Мөн 1тн нүүрс авч өгсөн нүүрсний зардал 60000 мянган төгрөг хамт олны хуримтлын сангаас гарган зарцууллаа. Гэрийн хаалганд нь хаалганы дулаалга оёж хийж өгсөн.                                        

  

 

 

 

 

 

 

 

 

 



 

 

 

 

 

 


Зорилтот өрхөд ЭМТөвийн хамт олон очиж, орон гэрийн нөхцөл байдалтай танилцсаны үндсэн дээр, тухайн өрхийн амьжиргаанд бага ч болов нэмэр болох зорилгоор шалны хулдаас 12 метр, Орны бүтээлэг 2, 1 гэрийн хөшгийг авч өгч мөн Эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж ажиллалаа.

 

https://scontent.fuln5-1.fna.fbcdn.net/v/t34.0-12/24203903_2005319573044849_1589901427_n.jpg?oh=cb77d740f3452561e43f0ffbb48475c8&oe=5A1EB9C8https://scontent.fuln5-1.fna.fbcdn.net/v/t34.0-12/24172542_2005320579711415_549703286_n.jpg?oh=8e6dbda396d4fb904ff5f00bd3c0bdcf&oe=5A2297D0 

 

Зорилтот бүлгийн Хөгжлийн бэрхшээлтэй гэр бүл  Дал багийн харьяат  Банзрагчийн Ганболдын гэр бүлийг байгууллага дээр урин авчирч “Кок заг” ОНӨААТҮГазрын захирал Н.Отгонбаатар  уулзан ярилцаж санал хүсэлтийг хүлээн авч Орон тооны бус ажилчинаар ажиллуулах, мөн гэрт нь очиж ахуй байдалтай танилцаж бүтэн жилийн нүүрс, хүнсний материалийг үнэгүй өгч тусламж үзүүлэв.









 

 


 

 

 

 

 

 

 

 

 

мөн өвсөрийн улаан загалмайн гишүүдийг ЕБС-ийн 6-7 дугаар ангийн 17 хүүхдийг  элсүүлэн  хүмүүлэг, энрэнгүй байх улаан загалмайн байгууллагын талаар сургалт мэдээлэл хийж  ЕБС-ийн 6а ангид улаан загалмайн байгууллага, ач тус юу болох талаар нэг цагийн хичээлийг зааж ажиллаа.

Мөн ангид нь хүмүүнлэгийн  үйлсийн тухай улаан загалмайн номыг  бэлгэлсэн.

Хавцгайт, Дэн багийн малчдад  Цэцэрлэгийн хамт олон сайн үйлсийн халуун сэтгэлийн хүрээнд  байгууллагын багш ажилчид өөрсдөө хуримтлал үүсгэн малчдад хурга,ишиг тэжээх сүү /Golden milк/ 5ширхэг,мөн хүүхдийн каш / Манка крука Манная/ 10 ширхэг, сургуулийн хүүхдийн оёж бэлтгэсэн малын хошуувч 60 ширхэгийг  хандилав.

 

 

Тайлан гаргасан :    Ц.Үүрийнтуяа

 


2017-12-19 17:05

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Сумдууд