Өмнөговь аймгийн Булган сумын ИТХ

Алдарт эхийн одон авах иргэдийн анхааралд

2019-01-10 17:29

Шинээр "Эхийн алдар одон" авах иргэд материалаа дараахь байдлаар бүрдүүлнэ үү.

1. Эхийн цахим иргэний үнэмлэхийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар

2. Алдар эхийн одонгоор шагнуулахыг хүссэн дэлгэрэнгүй өргөдөл

3. Хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар нотариатаар батлуулах, төрсний гэрчилгээгээ үрэгдүүлсэн тохиолдолд иргэний бүртгэлийн лавлагаа

4. Насанд хүрсэн хүүхдүүдийн иргэний цахим үнэмлэхний хуулбар, үнэмлэхээ үрэгдүүлсэн тохиолдолд Иргэний бүртгэлийн лавлагаа

5. 1 нас хүртэл өсгөөд гэнэтийн аюулаар эндсэн хүүхэдтэй бол нас барсан хүүхдийн төрсний болон, нас баралтын лавлагаа зэргийг бүрдүүлэх хэрэгтэй.

6. Тухайн багийн Засаг даргын тодорхойлолт

Материалыг 2019.01.01-ээс 2019.03.01-ыг хүртэлх хугацаанд хүлээн авна.
  Булган сумын ИТХ-ын ажлын алба


2019-01-10 17:29

Сэтгэгдэл ачааллаж байна ..

Сумдууд