Өмнөговь аймгийн Булган сумын ИТХ

Өмнөговь аймгийн Булган сумын ИТХ

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ТҮҮХЭН ТОВЧОО


нийт 1

Булган сумын түүхэн танилцуулга

2023-06-19 91
ӨМНӨГОВЬ АЙМГИЙН БУЛГАН СУМЫН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА НЭГ: ХУВЬСГАЛААС ӨМНӨХ ҮЕ Одоогийн сумын төв Булган гол орчим нь Сайн ноён хан аймгийн ёст бэйл Г.Чүлтэм гүний хошууны нутагт Баруун сайхан уулын ар арван гурван задгайн ирмэг гэж алдаршсан Булганы задгайн зүүн хэсэгт Түшээт хан аймгийн Говь түшээ гүний хошууны баруун хязгаар нь тэр үеийн хятадын төв хотуудаас Сян-зин муж болон монголын баруун аймаг Ховд, Улиастай, Цэцэрлэг, Улаангом зэрэг газруудад төвлөсөн хятад худалдаачдын том пүүсүүдэд бараа таваар хүргэх, авсан мал, түүхий эдээ буцаан туух, тээвэрлэх, аянчин жинчний, гол замыг бараадан аяга шанага будаа, гурил олж амьдарч байсан ядуучууд бөөгнөрсөн хэсэг бүлэг хар бор гэрийн хотхон байжээ. Энэ нутаг нь хоёр аймгийн 4-н хошууны зааг нутаг байсан учир сүм хийд, төв суурин газарч байсангүй, хошуу тамгын газар, албан хаагч, алдартай баян ч гэж байсангүй, хааяа отог хэсгийн бошиго, тахар нар ирж албан татвар, өр төлбөр нэхэмжлэн авахаас хэтэрдэггүй зөвхөн их зам түшсэн ядуучуудын байрлал төдий байжээ. ХОЁР: ХУВЬСГАЛААС ХОЙШИХ ҮЕ /1921-1952/ Ардын хувьсгал ялж зарц ядуучуудын эрх чөлөөтэй амьдрал эхлэж тус оронд бугшиж байсан хятадын гамин цэрэг бут цохигдон зугатах үедээ энэ нутгаар хэсэг бүлгээр ирж нутгийн ард түмэн болон нөгөө бөөгнөрч сууршсан ядуучуудыг цөлбөн дээрэмдэж алан хядаж айлган сүрдүүлэх болсоны улмаас тэдгээр сууршсан ядуучууд уул хад бараадах, ах дүү садангаа татах зэргээр бутран сарниж нүүдэллэсний учир Булган горхийн орчим эзгүй газар болон хувирчээ. Үүнээс хойш 20 шахам жилийн дараа одоогийн Мандал-Овоо сумын нутаг Ханын цагаан суврага гэдэг газар 1937 онд Анжингийн нөхөрлөл, нэгдэл байгуулагдаж, дараа нь ХАА-н нэгдэл сум үүсэх анхны суурь тавигдан ажиллаж байгаад нэгдлийн ууган гишүүн Авирмэдийн санаачлагаар ан амьтан элбэгтэй, үр тариа тариалахад задгай усны боломжтойг харгалзан Анжингийн нэгдлээ Булганы урсгал задгайн адаг баруун хэсэгт нүүлгэн ирүүлж эсгий гэр 2-той төвлөж байгаад Цагаан-Суврагын Цэцэгийн жасын хуучин байшингийн модыг тэмээн хөсгөөр тээвэрлэн авчирч нэгдлийн конторын байранд зориулан жижиг шавар байшинг 1950 онд барьж тэр нь цагаан байшин гэж нэршиж байсан бөгөөд 1960-аад онд нэгдлийн тэжээлийн агуулах, арьс давслагааны газар болон ашиглаж байсан ба өмч хувьчлал (1991-93)-аар үгүй болсон бөгөөд одоогоор ногооны төв талбайн хойд талд буурь туурь нь байгаа болно. Гурав. Булган сум байгуулагдсан нь 1952 БНМАУ-ын ИХ-ын тэргүүлэгчдийн зарлиг, сайд нарын Зөвлөлийн тогтоолоор Булган сумыг байгуулж, хилийн цэсийг батлан зохион байгуулалтыг орон нутгийн захиргаанд даалгажээ. Амйгийн бага хурлын тэргүүлэгчдийн 1952 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн 62-р тогтоолоор Булган сумын төвийг 8-р сарын 15-наас бий болгохоор шийдвэрлэж, аймгийн дарга Н.Дамбажамц намын хороо, захиргааны төлөөлөгч Б.Дамбацэрэн, Л.Цэнджав нарыг газар нутгийг үзэж нутгийн иргэдтэй уулзаж санал бодлыг нь сонсох зорилгоор илгээжээ. Мандал-Овоо сумын Бааран, Сайран, Баруун Зүүн гашуун, Өрхтий, Тотогтой, Чацран, Бүлээн хавиар нутгалдаг 86 өрхтэй 254 хүн амтай, 13687 толгой малтай Мажийн Даржаа даргатай 2-р баг, Баянзаг, Ханын баруун үзүүр, Задгарын ирмэг хавиар нутагладаг 52 өрхтэй, 164 хүм амтай, 9147 толгой малтай, Янжингийн Самбадорж даргатай 3-р баг, Баяндалай сумын Хярын хавцгайт, Хороот, Дэн талын гүн, Эргийн хоолой, Тадай, Тэсгэнэ хонхор, Шар хөв, Нарийн хавиар нутагтай 106 өрхтэй 371 хүн амтай, Цэндийн Даржаа даргатай 6-р баг, Хадат, Булган, Булгатай, Аахай хар чулуут, Хаалгын хуудас, Баян, Бавран, Хавцгайт, Өлзийт, Эрдэнэтолгой, Гүн цав, хавиар нутагтай 82 өрхтэй, 240 хүн амтай, Янжингийн Гомбосүрэн даргатай 7-р баг, Дал, Бүлээн, Булаг, Хөөвөр, Нүцгэн, Цагаан толгой хавиар нутагтай 44 өрхтэй, 211 хүн амтай 7428 толгой малтай, Ламзавын Бандихүү даргатай 2-р багийг, тус бүр өртөөтэй морь 10, тэмээ 10 тоног хэрэгслийн хамт аймгийн захиргаанаас давхар бүрээстэй 4 ханатай гэр 4, бичгийн хэрэгсэл, хятад сампин 2, мөнгө болон бичиг баримт хадгалах төмөрлөсөн модон авдар 1, лаа шүдэнз, дэнлүү, хүрз, малтуур зэрэг ажлын багаж 10 ширхэгийг өмчлүүлэн Булган голын хойд талд Анжингийн нөхөрлөлийн 2 шавар байшингийн баруун талд төвлөрүүлэн сумын түр хороог орон нутгийн сонгууль хүртэл ажиллах эрхтэйгээр байгуулжээ. Түр хорооны даргаар Түмэтийн сайн дурын морьт отрядын штабын дарга байсан Б.Цэрэндашийг, орлогчоор хар хэмээн Сундуйг, нарийн бичгийн даргаар Янжмаагийн Гомбосүрэнг хавсран томилон ажиллуулжээ. Шинээр байгуулагдсан суманд Баяндалай сумын багийн дарга Цэндийн Даржаа давхар бүрээстэй 5 ханатай гэр, Мандал –Овоо сумын малчин Думаа охин Рэгзэнсүрэнгийн хамт 4 ханатай гэр, Анжингийн нөхөрлөлийн ахлагч Б.Чогров бичгийн ширээ, гал тогооны хэрэгслийн хамт бэлэглэсэн байна. Орон нутгийн анхдугаар сонгуулын санал хураалт 1952 оны 10-р сарын 20-нд Нүцгэн, Булган, Чацран—Бүлээн хэмээх газруудад болж нутгийн хурал, захиргааг албан ёсоор байгуулжээ. Сонгуульд сонгогчдын 99,08 /726-719/ оролцож аймаг, сумын депитатууд /аймгийн 2, сумын 35/ сонгож сумын даргаар Б.Цэрэндаш, орлогчоор Сундуй, нарийн бичгийн даргаар Хүрмэн сумын харъяат Н.Бадам нарыг сонгон ажиллуулжээ. Дөрөв. Булган сум эдүүгээ, Тус сум 700 гаруй өрх, 2100 гаруй хүн ам, Засаг захиргааны 4 нэгж, 160000 гаруй малтай, 24,5 га газарт 400 гаруй байгууллага, өрх төмс, хүнсний ногоо тариалж, орон нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлж буй говийн бүсийн сумдын нэг болжээ. Тус суманд говийн бүсдээ анхных болох ХАА-н шинжлэх ухааны байгууллга залуу малчны болон технид мэргэжлийн сургууль, дунд сургууль, Цэцэрлэг, Соёл, Эмнэлэг, холбоо, Банк санхүү, эрчим хүч зэрэг нийгэм соёл үйлчилгээний байгуллагууд тогтмол ажиллаж байна. Түүчлэн дэлхий нийтийн анхаарлыг татсан палеонтологи, археологийн нэн ховор олдоц бүхий Баянзаг, Төгрөг, Авдрант, Цахиуртын хөндий, Хавцгайт, Халзангийн элс зэрэг газруудыг түшиглэсэн аялал жуулчлалын бүсэд үйл ажиллагаа явуулдаг жуулчны баазууд түүчилэн нутгийн иргэдийн үйлдвэрлэл, үйлчилгээ сүүлийн жилүүдэд эрчимтэй өрнөж байна. Сумын эдийн засгийн үндэс болсон мал аж ахуй нийт орлогын 60 гаруй хувийг, газар тариалан 30 орчим хувийг эзэлж байна. Булган сумын нутагт орших Баян заг нь Монголын говийг дэлхий нийтийн анхааралд хандуулсан төдийгүй амьтан, хүний гарал үүсэл болон палеонтологийн нэн гайхалтай олдвороороо алдартай юм. Булган сум Баруун сайхан уулын ар, Арцбогдын өвөр хөндийд Өвөрхөнгай аймгийн Богд, өөрийн аймгийн Мандал-Овоо, Ханхонгор, Даланзадгад, Баяндалай, Сэврэй сумдтай хиллэж, сумын төв нь уртрагийн 44” 05"65 өргөргийн 103"32°56'-д оршино. Сумын нутаг дэвсгэрийн 19.7 хувь нь Говь гурван сайханы байгалийн цогцолбор газрын дэлхийд ховордсон аргаль, янгир, ирвэс, шилүүс, суусар, дорго, хар сүүлт зэрэг ан амьтан, ёл, хойлог, шонхор, тас зэрэг жигүүртэн, алтан гагнуур, Нохойн хошуу, чихэр өвс, хар өвс зэрэг эмийн ургамал, арц, далан, хайлаас, буйлс, заг зэрэг мод, хар будаа, цулхир, таана, хөмүүл, агь, ганга, хазаар, монгол зэрэг бэлчээрийн ургамал элбэгтэй. Мөн Булгатай, Хүрмэнгийн талд зээрийн сүрэг, уул, тал Говьд нь тэгш бэлчсэн 5 хошуу мал идээшилсэн нутаг. Баруун Сайханы арц, Баянзаг, Эрэгийн хоолойн заг, Задгадын ирмэг дагасан булаг шандууд урссан, хүн бүхний зорин ирэх дуртай нутаг юм. Тус сумын газар нутаг байгаль орчин, Булганчуудын хийж бүтээсэн Хөдөлмөр бүтээл, төрж гарсан алдар гавьяатнуудын тухай болон бусад сонирхолтой баримтуудыг энэхүү номноос та бүхэн уншиж танилцах болно.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1325
516 / 39%
419 / 32%
190 / 14%
200 / 15%