Өмнөговь аймгийн Булган сумын ИТХ

Өмнөговь аймгийн Булган сумын ИТХ

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ФОТО МЭДЭЭ


нийт 72

2024 онд Булган сумын ИТХ-аас 24 албан тушаалтан ХАСХОМ мэдүүлнэ

2024-01-05 99
Булган сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид, сумын Засаг дарга, багийн Засаг дарга, Сумын Засаг даргын орлогч, Хурлын нарийн бичгийн дарга зэрэг нийт 24 албан тушаалтан хуульд заасан хугацаанд буюу 2024 оны 02 дугаар сарыэн 15-ний дотор 2023 оны Хувийн ашиг сонирхолын болон хөрөнгө орлогын мэдүүлгээ мэдүүлнэ. ИТХ-ын эрх бүхий албан тушаалтан ХАСХОМ өгөх албан тушаалтны нэрсийн жагсаалтыг дээд шатны эрх бүхий албан тушаалтанд 2024.01.02 өдөр хүргүүлээ.

"Эерэг хандлага, аз жаргалтай амьдрал" сургалт зохион байгуулагдлаа

2023-11-24 110
Төрийн албан хаагч, ард иргэдэд зориулсан "Боловсролын судалгаа, арга зүйн чадвар" төвийн захирал Ч.Чулуунцэцэгийн "Эерэг хандлага, аз жаргалтай амьдрал" сургалтыг зохион байгууллаа.

Өвөлжилтийн бэлтгэл ажил

2023-10-24 132
2023-2024 оны сумын Өвөлжилтийн бэлтгэл ажил хангагдаж байна.

Бяцхан хүүхдүүдэд шинэ үлгэрийн номоор үйлчиллээ

2023-10-13 221
5-р цэцэрлэгийн Ө.Алтанзул, Б.Гантулга багштай бэлтгэл бүлгийн хүүхдүүдээ #зөөврийн_номын_сангийн үйлчилгээ хүргэн ажиллаа. 📖📚💕 Хүүхэд багачууддаа уншлагын танхимын шинэ үлгэрийн номнуудаа танилцуулж, хормогчин театрын үлгэрийг хамтдаа ярилцлаа.

Баруун бүсийн төрийн албан хаагчидын зөвөлгөөн -2023

2023-10-09 128
Баруун бүсийн төрийн албан хаагчидын уулзалт зөвөлгөөн 2023 оны 10 дугаар сарын 07-09-ны өдрүүдэд Булган суманд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тус сургалт зөвөлгөөний үеэр Аймгийн Засаг даргын орлогч Ц.Дэнээдорж, Төрийн захиргаа удирдлагын хэлтэсийн дарга Т.Дөлбаяр, Төрийн захиргаа удирдлагын хэлтэсийн ахлах мэргэжилтэн Б.Мэндбаяр, Төрийн албаны салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга С.Баярнасан, Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэсийн дарга Б.Должинсүрэн, МУЕрөнхийлөгч асан Х.Баттулгын орон тооны зөвлөхөөр ажиллаж байсан Ч.Чулуунцэцэг нар тус зөвөлгөөнд сургалт болон цаг үеийн мэдээллийг хийж оролцлоо. Тус арга хэмжээний төрийн албан хаагчид урлагийн төрлөөр өрсөлдөж аваргуудаа тодорууллаа. Гоцлол дууны Эрэгтэй төрөлд 1-р байранд Сэврэй сумын ЗДТГ-ын Жолооч Ө.Буянсайхан 2-р байранд Баяндалай суманд ЗДТГ-ын Архив, бичиг хэргийн эрхлэгч Т.Цэрэнпунцаг 3-р байранд Мандал -Овоо сумын Засаг даргын орлогч А.Хашбат Гоцлол дууны Эмэгтэй төрөлд 1-р байранд Сэврэй сумын ЗДТГ-ын Үйлчлэгч Тунгалагтуяа 2-р байранд Баяндалай сумын Төхөм багийн Засаг дарга Мөнх-Ургамал 3-р байранд Мандал-Овоо сумын ЗДТГ-ын Тамгын дарга Д.Адилбиш Дуэт дууны төрөлд 1-р байранд Гурван тэс сумын Засаг даргын орлогч Эрдэнэбаатар, Нярав Амгаланзаяа 2-р байранд Баяндалай сумын Архив, бичиг хэргийн эрхлэгч Т.Цэрэнпунцаг, Төхөм багийн Засаг дарга Мөнх-Ургамал 3-р байранд Булган сумын Засаг даргын орлогч Х.Алтанцэцэг Дэн багийн Засаг дарга Т.Уламцэнгэл Хамтлаг бүжгийн төрөлд 1-р байранд Баяндалай сум 2-р байранд Гурван тэс сум 3-р байранд Булган сум тус тус эзэллээ.

"АЛТАН НАМАР-2023" ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2023-09-16 126
"Алтан намар-ургацын баяр-2023" үйл ажиллагаа 2023 оны есдүгээр сарын 17-ны өдөр Өмнөговь аймгийн Булган суманд зохион байгууллаа. Тус баярыг Булган сумын газар тариалан эрхлэгчид, иргэд хөдөлмөрчдийн дунд жил бүр уламжлал болгон хийдэг. ✅"Алтан намар-ургацын баярын үеэр ерөнхий боловсролын сурагчдын дунд “Байгалийн өгөөж” үйл ажиллагааг зохион байгуулж, ангиуд тарьсан ногоогоороо хүнсний бүтээгдэхүүн хийж өрсөлдсөн бол ногоочдын дунд волейболын тэмцээн, хүнсний бүх төрлийн ногоонуудаас хамгийн том шилдгийг тодруулах, даршилсан өргөст хэмх, саладны амт чанарыг тодруулах, автомашинаа ногоогоор чимэглэх зэрэг сонирхолтой уралдааныг зохион явуулж шилдгүүдээ шалгаруулжээ. ✅Хамгийн том тарвас 12,6 кг байсан бол амтат гуа 5,8 кг, лууван 680 гр, улаан лооль 245гр, төмс 460 гр, чинжүү 320 гр, манжин 1,205 кг, сонгино 365 граммтай байжээ.

СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2023-06-28 127
Өмнөговь аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Өмнөговь аймгийн Шүүхийн Тамгын газартай хамтран Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх сургалт арга хэмжээг 2023 оны 06 сарын 28-ны өдөр нутгийн удирдлагын ордны "Иргэний танхим"-д зохион байгуулагдлаа. сургалт арга хэмжээнд оролцсон төрийн албан хаагчид, иргэд, малчдадаа баярлалаа.

СОЁЛЫН_СЭРГЭЛТ_2023 ӨМНӨГОВЬ АЙМАГ - БУЛГАН СУМ

2023-06-12 117
Говь нутгийн байгалийн үзэсгэлэн бүрдсэн Баянзаг, Төгрөгийн ширээ, Хадатын рашаан, Булгатай Хавцгайтын хадны зураг, чулуун зэвсгийн үеийн орд газруудтай Булган суманд “Соёлын сэргэлт”-2023 аян амжилттай зохион байгуулагдлаа. Нээлтийн ажиллагааг Булган сумын ИТХ-ын дарга И.Итгэл, Монголын Үндэсний музейн Куратор, арга зүйч М.Мөнгөнцэцэг нар аяны зорилтыг танилцуулж, мэндчилгээ дэвшүүлж эхлүүллээ.

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН СУМДЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АЖЛЫН АЛБАНЫ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2023-05-15 139
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу 2023 оны нэгдсэн арга хэмжээг Ханбогд суманд 05 дугаар сарын 10-12 ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Тус арга хэмжээний хүрээнд Төрийн аудитын газар, Санхүүгийн хяналт дотоод аудитын алба, Орон нутгийн өмчийн газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Мал эмнэлгийн газар, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын мэдээллийг сонсож, Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Швейцарын хөгжлийн агентлаг хамтран зохион байгуулж буй Нутгийн_өөрөө_удирдах_байгууллагын_институцийн_чадавхыг_бэхжүүлэх_нь” төслөөс ИТХ-ын ажлын албыг чадавхжуулах, төсвийн ил тод байдал нийгмийн эгэх хариуцлага, бэлчээрийн тогтвортой менежмент, бэлчээрийн менежментэд малын тоо толгойн албан татварын нөлөө гэх зэрэг сэдвүүдээр сургалт зохион байгууллаа. сумын ИТХ-ын ажлын албаны бүрэлдэхүүн Оюу толгой уурхайн үйл ажиллагаа, гүний уурхайн бүтээн байгуулалт, Ханбогд сумын ИТХ, ЗДТГ-ын үйл ажиллагаа, тус сумын хөгжлийн төлөвлөгөөтэй танилцлаа.

"Тэр бум мод" үндэсний хөдөлгөөн

2023-05-05 177
Булган сум "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд 2350 мод тарьж хаврын "Бүх нийтээр мод тарих" ажлыг 5 сарын 4 ны өдөр сумын урд талбайд хийж гүйцэтгэлээ. Уг үйл ажиллагаанд 400 орчим иргэн, 6 байгууллага оролцсон байна.

Сумын ИТХ-ын ээлжит хуралдаан 3 дугаар сард боллоо

2023-03-28 154
Сумын ИТХ-ын ээлжит 11 дүгээр хуралдаан 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 80,9 хувийн ирцтэй хуралдаж 10 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Үүнд Баянзаг нэвтрэх цэгийн хураамж тогтоох тухай, сумын 9 алдартан шалгаруулах журам шинэлэн батлах, ИТХ-ын төлөөлөгчдийн үнэмлэх албан бичгийн хэвэлмэл хуудас ашиглах журам, ЕБС-ийн 70 жилийн ой тэмдэглэх, Зөвлөл, ажлын хэгийг шинэчлэн байгуулах зэрэг асуудал байлаа.

“НУТГИЙН УДИРДЛАГАД ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН МАНЛАЙЛАЛ” сургалт

2023-02-07 174
Өмнөговь аймгийн аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эмэгтэй Төлөөлөгчдийг чадавхжуулах сургалт 2022 оны 02 дугаар сарын 06-ны өдөр аймгийн Нутгийн удирдлагын ордонд зохион байгуулагдлаа. Тус сургалт нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч эмэгтэйчүүдэд шаардлагатай манлайллын ур чадварууд, шийдвэр гаргалтад үр дүнтэй оролцож нөлөөлөх, иргэд олон нийттэй ажиллах, тэдний дуу хоолойг илэрхийлэх арга зүй, Төлөөлөгчийн чиг үүргээ хэрэгжүүлэх талаар мэдээлэл өгөх, ур чадварт суралцуулах зорилготой юм.

Багуудын нэгдсэн өдөрлөг-2023

2023-01-27 187
Багуудийн нэгдсэн хурал : Аймаг, орон нутгийн удирдлагын мэдээлэл Багалв орчин аялал жуулчлалын газар /ойн анги/ Хүнс хөдөө аж ахуйн газар Сум орон нутгийн удирдлагын мэдээлэл Нийгмийн даатгалын байцаагч Багуудын дарга нар мэдээ мэдээлэл хийж иргэдэд төрийн үйлчилгээг үзүүллээ. малчдын дунд гар бөмбөг, дууны тэмцээн зохион байгууллаа.

Сумын ИТХ-ынээлжит аравдугаар хуралдаан боллоо

2022-12-20 180
Булган сумын ИТХ-ын ээлжит аравдугаар хуралдаан 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр болж 13 асуудлыг амжиллтай хэлэлцэн баталлаа.

ИТХ-ын ивээл дор "DINO" англи хэлний олимпиад боллоо

2022-12-08 193
Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ивээл дор уламжлал болгон зохион байгууллагддаг англи хэлний “DINO” олимпиад Ерөнхий боловсролын сургуулийн 2-5 дугаар ангийн сурагчдын дунд англи дуу, шүлгийн уралдаан, 6-9 дүгээр ангийн сурагчдын дунд англи хэлийн олипиад, дууны уралдаан зохион байгууллаа.

ИТХ-ын төлөөлөгчдийн сургалт зохион байгууллагдлаа

2022-11-22 400
Монголын нутгийн удирдлагын холбоотой хамтран зохион байгуулсан , төлөөлөгчдийг чадавхижуулах сургалтанд оролцосон сумын ИТХ-ын төлөөлөгчид , ИТХ-ын ажлын албанд баярлалаа . Мөн бүхий талаараа дэмжиж санхүүгийн дэмжлэг үзүүлдэг аймгийн ИТХ-ын төлөөлөгч Н.Хүрлээ , мөн АИТХ- ажлын алба та бүхэндээ талархал илэрхийлье.

Нутгийн удирдлагын төлөөллийн байгууллагын төлөөлөгч нар хуралдлаа

2022-11-16 313
"Нутгийн удирдлага-30" эрдэм шинжилгээний хурал болон Төлөөллийн байгууллагын анхдугаар хуралдаанд нийслэл, 9-дүүрэг, 21-аймаг, 330-сумын иргэдийн төлөөлөгч нар оролцож байна.

Нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүсч хөгжсөний 30 жилийн ойн баярыг тэмдэглэн өнгөрүүллээ

2022-11-11 277
Нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүсч хөгжсөний 30-н жилийн ойн баяр болж өндөрлөлөө. Хүрэлцэн ирсэн үе үеийн дарга нар болон төлөөлөгч нартаа баярлалаа.

Бүтээн байгуулалт шинэ ургац

2022-11-04 393
“Нутгийн хишиг” мөрийн хөтөлбөрийн хүрээнд 2022 онд Булган суманд баригдсан өвлийн хүлэмж анхны ургацаа хураан авахад бэлэн боллоо. Хөдөлмөрч иргэд маань хамтарч хоршоо нөхөрлөл болон ажиллаж цаашдаа арвин ургац авах болтугай. Булганчууд цаашдаа хүлэмжийн аж ахуйг улам өргөжүүлэн хөгжүүлж,жилийн дөрвөн улиралд тасралтгүй шинэ ургацаа хураан авч,ард иргэдээ хангах болно.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1325
516 / 39%
419 / 32%
190 / 14%
200 / 15%