Өмнөговь аймгийн Булган сумын ИТХ

Өмнөговь аймгийн Булган сумын ИТХ

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ФОТО МЭДЭЭ


нийт 91

Ангил хэлний DINO-2019 олимпиад боллоо

2019-02-27 556
Булган сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ивээл дор Ерөнхий боловсролын сургуулийн 6-9 дүгээр ангийн сурагчдийн дунд DINO-2019 ангил хэлний олимпиадыг зохион байгуулав.

Хөх сувд -2019 мөсний баяр

2019-01-22 500
Булган суманд анх удаагаа зохион байгуулагдсан Хөх сувд - 2019 мөсний баяр амжилттай болж өнгөрлөө. Мөсний баяр нь байгаль дэлхий, Үндэсний өв соёлоороо бахархах, Өвлийн аялал жуулчлал, нийтийн биеийн тамир спортыг хөгжүүлэх, "ЦЭВЭР АГААР ЭРҮҮЛ БИЕ" уриан дор зохион байгуулагдахад оршино. Мөсний баяраар: 1. Сумын аварга шалгаруулах "Тэшүүр" эрэгтэй, эмэгтэй 2. Сумын аварга шалгаруулах "Уран жолоо" 3. Олс таталт /Багийн бүх гишүүд оролцоно/ 4. Сумо бөх эрэгтэй, эмэгтэй 5. Бүх нийтийн гүйлт /Багийн бүх гишүүд оролцоно/ 6. Мөсний шагай /Багийн бүх гишүүд оролцоно/ 7. Хөгжөөнт буухиа /Багийн бүх гишүүд оролцоно/ зэрэг тэмцээн, уралдаанууд зохион байгуулагдлаа. Багийн нийлбэр дүнг бага онооны системээр дүгнэж эхний 3 байр эзлүүллээ.

Сумын аварга шалгаруулах шатрын тэмцээн

2018-11-12 513
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГЫН ИВЭЭЛ ДОР ЗОХИОН БАЙГУУЛАХ ШИНЭ ҮНДСЭН ХУУЛЬ БАТЛАГДСАНЫ 27 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ШАТАР СОНИРХОГЧДЫН СУМЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛЛОО

Бүтээн байгуулалт -2018

2018-10-15 521
ОНТөсвийн 25.6 сая төгрөгийн өртөгөөр сумын хогийн цэгийн хогийг салхинаас хамгаалж хашаажуулах, даланг сэргээх, нягтруулах, хогийг түрэх ажил хийгдлээ. Тус ажлыг гүйцэтгэхэд дэмжиж тусалсан аймгийн БОАЖГазар, гүйцэтгэгч Ихэр сайхан уул ХХК-нд талархал илэрхийлье.

Сурагчдын дотуур байрны их засвар

2018-09-25 558
Сургуулийн сурагчдын дотуур байр нь анх удаа бүрэн хэмжээний их засварт орж улсын төсвийн 200 сая төгрөгийн хөрөнгөөр засварлагдлаа. Их засварын үр дүнд байрны хүүхдүүд маань сумын халуун усанд очиж оочирлохгүй шөнийн харанхуйд цасан шуурганаар гарч бие засах газарлуу гүйхгүй болж цэвэрт бохирт бүрэн холбогдож дотроо бүх асуудлыг төсөвт суулгасны дагуу бүрэн шийдвэрлэлээ.

ИТХ-ын тэргүүлэгчид хуралдав

2018-06-21 544
2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр ИТХ-ын тэргүүлэгчид хуралдаж 5 асуудлыг хэлэлцэн шийдвэрллээ. Үүнд: Сумын ИТХ-ын ээлжит хуралдаан зарлах тухай Хүүхдийн төлөө зөвлөлийг шинэчлэн байгуулах тухай Хүүхэд хамгааллын хамтарсан баг байгуулах тухай төрийн дээд шагналд тодорхойлох тухай Сумын баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх тухай

ИТХ-ын эмэгтэй төлөөлөгчдийн сургалт боллоо

2018-06-09 529
"Нутгийн удирдлагад Эмэгтэйчүүдийн манлайлал" аймаг, сумдын ИТХ-ын эмэгтэй төлөөлөгчид, ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга нарын сургалт зохион байгуулагдлаа. Төлөөлөгчийнхөө эрх үүргийг ухамсартайгаар хэрэгжүүлж байгаа манлайлагч эмэгтэй төлөөлөгч нартаа баярласнаа илэрхийлээд орон нутгийн төлөө гаргасан шийдвэр бүхэн мэргэн байх болтугай гэж ерөөе. Сургалтаас олсон мэдлэг бүхнээ сум орны хөрсөн дээр буулгаж улам эрч хүчтэй ажиллана гэдэгт итгэж байна Та бүхэнд ажлын амжилт сайн сайхан бүхнийг хүсьe.

Хөдөөгийн Хавцгайт багт жимсний төгөл байгуулав

2018-06-05 567
Хавцгайт баг дээр багийн малчдын саналаар байгалийн цэвэр жимсний төгөл байгуулах ажил эхэллээ. Сумын ОНХөгжлийн сангийн хөрөнгөөр өөрсдийн хэрэглээндээ зориулан талбай байгуулан багийн хурлаар цугалсан малчдын оролцоотойгоор эхний ээлжинд чацарганы суулгацыг суулгалаа. Цаашид жимсний ойн төгөл байгуулах зэргээр өргөжүүлэх ажлууд шат дараатайгаар хийгдэх болно.

"Эмийг орлох хөдөлгөөн байдаг - хөдөлгөөнийг орлох эм байдаггүй"

2018-05-03 538
"Эмийг орлох хөдөлгөөн байдаг - хөдөлгөөнийг орлох эм байдаггүй" уриан дор өнөөдөр анхны гүйлт, гимнастик боллоо.

Нутгийн золголт хийж нутгийн зөвлөлийг шинэчлэн байгуулав

2018-03-27 525
Аймгийн Нутгийн зөвлөлөө шинээр байгуулж, энэ жилийн нэгдсэн золголтоо хийж нутгийн түмэн олон минь ерөөл билэгдэлтэй уулзлаа.

БАГИЙН ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРАЛ

2018-01-10 597
БИНХ-ын дарга нар 2018 оны ажлын төлөвлөгөөгөө батлуулав.

ИТХ-ын ажлын алба

2018-01-05 426
Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2017 оны баримт бичигүүдийг архивлаж дууслаа. Мөн 2018 оны ажлын бүртгэлийг дэвтэрүүдийг гаргаж өнөөдөр ажил амжилттай байна.

Төлөөлөгч нарт зориулсан хуулийн эмхтгэл

2017-12-05 355
Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн эмхтгэл хийж 21 төлөөлөгчдөд хүргүүлэв.

.ЭНГИЙН ХОГ ХАЯГДЛЫГ ЦЭВЭРЛЭХ, ЦУГЛУУЛАХ, ТЭЭВЭРЛЭХ, БУЛШЛАХ ЗАРДЛЫН НЭГЖ ТАРИФ ТОГТООХ ТАЛААРХ САНАЛ АСУУЛГА ЗОРИЛГО: Сангийн сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын хамтарсан 2018 оны 07 сарын 19-ний өдрийн 192, А/243 дугаар тушаалын аргачлалын дагуу орон нутгийн хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх үйлчилгээний зардлыг бодитой тогтоож, чанарыг сайжруулахад оршино. tuya6277@gmail.com Switch accounts Not shared * Indicates required question 1.Танайх хог хаягдлаа хэрхэн тээвэрлэдэг вэ? * Хогны машин ирэхээр ачуулдаг Өөрийн унаагаар төвлөрсөн цэгт хаядаг 2. Танайх хог тээвэрлэлтийн төлбөр төлдөг үү? * Тийм Үгүй 3.

санал өгсөн: 0