Өмнөговь аймгийн Булган сумын ИТХ

Өмнөговь аймгийн Булган сумын ИТХ

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ФОТО МЭДЭЭ


нийт 77

Сумын ИТХ-ын ээлжит 16 дугаар хуралдаан боллоо

2024-05-29 24
Сумын ИТХ-ын ээлжит 16 дугаар хуралдаан 2024.04.29-ны өдөр хуралдаж 6 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

“БҮХ НИЙТЭЭР МОД ТАРИХ ҮНДЭСНИЙ ӨДӨР”

2024-05-14 16
Булганчууд бид “БҮХ НИЙТЭЭР МОД ТАРИХ ҮНДЭСНИЙ ӨДӨР”-ИЙГ ӨРГӨН ХҮРЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛЛАА. 🪴Хаврын мод тарих үйл ажиллагааг 5 сарын 14 нд 5га талбайд зохион байгууллаа. Бүх нийтээр мод тарих өдөрт төрийн болон төсөвт аж ахуйн нэгж байгууллагын албан хаагчид, иргэд оролцож 3000 гаруй 🌳мод тарьлаа. 👏👏👏

Аялал жуулчлал "Баянзагийн ТЭМЭЭ"

2024-04-24 15
Булган сумын Баянзаг дахь бэлэг, дурсгал худалдааны цэгт нутгийн иргэд өөрсдөө хийж борлуулдаг тэмээнүүд нь жилээс жилд өнгө төрх, чанар үзэмжээ сайжруулж маш өвөрмөц, царайлаг, зөөлөн, хэвтээ босоо, үслэг гэх мэт олон төрлөөр борлуулагдаж байна. ✅️ Орон нутагт, тэр дундаа нутгийн иргэдийн орлогыг дэмжсэн худалдан авалт хийж, тухайн газраас өөртөө дурсгал-дурсамж авч үлдэх нь аялагч, жуулчдад зөв аялж буй нэг хэлбэр билээ.

ТАЛАРХАЛ

2024-03-04 21
#Талархал Булган сумын ИТХ, ЗДТГазар, Улаан загалмайн анхан шатны хорооноос Малчдадаа туслах аянд Булган сумын иргэн #Б.Түвшинбат #ЗДТГ-ын Нийгмийн бодлогын мэргэжилтэн #П.Нямсүрэнгийн гэр бүлээс хандивт нэгдлээ. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай. Таны цаашдын ажил амьдрал, Гэр бүлд нь Хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

ОНГИЙН УЛААН НУУР -2024

2024-01-24 26
Орон нутгийн иргэдийн эрүүл мэндийг дэмжиж хөдөлгөөний хомсдолоос урьдчилан сэргийлэх, чөлөөт цагийг эрүүл агаарт идэвхтэй өнгөрүүлэх, залуу хойч үеийн өвлийн спортоор хичээллүүлэх уламжлалыг өвлүүлэн үлдээх , сум байгууллагын хамтын ажиллагаа , уялдаа холбоог идэвхжүүлэн нэгдэх зорилго бүх нийтийн арга хэмжээнд байгууллага хамт олноороо, гэр бүл, найз нөхдөөрөө оролцлоо.

2024 онд Булган сумын ИТХ-аас 24 албан тушаалтан ХАСХОМ мэдүүлнэ

2024-01-05 113
Булган сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид, сумын Засаг дарга, багийн Засаг дарга, Сумын Засаг даргын орлогч, Хурлын нарийн бичгийн дарга зэрэг нийт 24 албан тушаалтан хуульд заасан хугацаанд буюу 2024 оны 02 дугаар сарыэн 15-ний дотор 2023 оны Хувийн ашиг сонирхолын болон хөрөнгө орлогын мэдүүлгээ мэдүүлнэ. ИТХ-ын эрх бүхий албан тушаалтан ХАСХОМ өгөх албан тушаалтны нэрсийн жагсаалтыг дээд шатны эрх бүхий албан тушаалтанд 2024.01.02 өдөр хүргүүлээ.

"Эерэг хандлага, аз жаргалтай амьдрал" сургалт зохион байгуулагдлаа

2023-11-24 123
Төрийн албан хаагч, ард иргэдэд зориулсан "Боловсролын судалгаа, арга зүйн чадвар" төвийн захирал Ч.Чулуунцэцэгийн "Эерэг хандлага, аз жаргалтай амьдрал" сургалтыг зохион байгууллаа.

Өвөлжилтийн бэлтгэл ажил

2023-10-24 138
2023-2024 оны сумын Өвөлжилтийн бэлтгэл ажил хангагдаж байна.

Бяцхан хүүхдүүдэд шинэ үлгэрийн номоор үйлчиллээ

2023-10-13 242
5-р цэцэрлэгийн Ө.Алтанзул, Б.Гантулга багштай бэлтгэл бүлгийн хүүхдүүдээ #зөөврийн_номын_сангийн үйлчилгээ хүргэн ажиллаа. 📖📚💕 Хүүхэд багачууддаа уншлагын танхимын шинэ үлгэрийн номнуудаа танилцуулж, хормогчин театрын үлгэрийг хамтдаа ярилцлаа.

Баруун бүсийн төрийн албан хаагчидын зөвөлгөөн -2023

2023-10-09 136
Баруун бүсийн төрийн албан хаагчидын уулзалт зөвөлгөөн 2023 оны 10 дугаар сарын 07-09-ны өдрүүдэд Булган суманд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тус сургалт зөвөлгөөний үеэр Аймгийн Засаг даргын орлогч Ц.Дэнээдорж, Төрийн захиргаа удирдлагын хэлтэсийн дарга Т.Дөлбаяр, Төрийн захиргаа удирдлагын хэлтэсийн ахлах мэргэжилтэн Б.Мэндбаяр, Төрийн албаны салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга С.Баярнасан, Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэсийн дарга Б.Должинсүрэн, МУЕрөнхийлөгч асан Х.Баттулгын орон тооны зөвлөхөөр ажиллаж байсан Ч.Чулуунцэцэг нар тус зөвөлгөөнд сургалт болон цаг үеийн мэдээллийг хийж оролцлоо. Тус арга хэмжээний төрийн албан хаагчид урлагийн төрлөөр өрсөлдөж аваргуудаа тодорууллаа. Гоцлол дууны Эрэгтэй төрөлд 1-р байранд Сэврэй сумын ЗДТГ-ын Жолооч Ө.Буянсайхан 2-р байранд Баяндалай суманд ЗДТГ-ын Архив, бичиг хэргийн эрхлэгч Т.Цэрэнпунцаг 3-р байранд Мандал -Овоо сумын Засаг даргын орлогч А.Хашбат Гоцлол дууны Эмэгтэй төрөлд 1-р байранд Сэврэй сумын ЗДТГ-ын Үйлчлэгч Тунгалагтуяа 2-р байранд Баяндалай сумын Төхөм багийн Засаг дарга Мөнх-Ургамал 3-р байранд Мандал-Овоо сумын ЗДТГ-ын Тамгын дарга Д.Адилбиш Дуэт дууны төрөлд 1-р байранд Гурван тэс сумын Засаг даргын орлогч Эрдэнэбаатар, Нярав Амгаланзаяа 2-р байранд Баяндалай сумын Архив, бичиг хэргийн эрхлэгч Т.Цэрэнпунцаг, Төхөм багийн Засаг дарга Мөнх-Ургамал 3-р байранд Булган сумын Засаг даргын орлогч Х.Алтанцэцэг Дэн багийн Засаг дарга Т.Уламцэнгэл Хамтлаг бүжгийн төрөлд 1-р байранд Баяндалай сум 2-р байранд Гурван тэс сум 3-р байранд Булган сум тус тус эзэллээ.

"АЛТАН НАМАР-2023" ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2023-09-16 134
"Алтан намар-ургацын баяр-2023" үйл ажиллагаа 2023 оны есдүгээр сарын 17-ны өдөр Өмнөговь аймгийн Булган суманд зохион байгууллаа. Тус баярыг Булган сумын газар тариалан эрхлэгчид, иргэд хөдөлмөрчдийн дунд жил бүр уламжлал болгон хийдэг. ✅"Алтан намар-ургацын баярын үеэр ерөнхий боловсролын сурагчдын дунд “Байгалийн өгөөж” үйл ажиллагааг зохион байгуулж, ангиуд тарьсан ногоогоороо хүнсний бүтээгдэхүүн хийж өрсөлдсөн бол ногоочдын дунд волейболын тэмцээн, хүнсний бүх төрлийн ногоонуудаас хамгийн том шилдгийг тодруулах, даршилсан өргөст хэмх, саладны амт чанарыг тодруулах, автомашинаа ногоогоор чимэглэх зэрэг сонирхолтой уралдааныг зохион явуулж шилдгүүдээ шалгаруулжээ. ✅Хамгийн том тарвас 12,6 кг байсан бол амтат гуа 5,8 кг, лууван 680 гр, улаан лооль 245гр, төмс 460 гр, чинжүү 320 гр, манжин 1,205 кг, сонгино 365 граммтай байжээ.

СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2023-06-28 136
Өмнөговь аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Өмнөговь аймгийн Шүүхийн Тамгын газартай хамтран Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх сургалт арга хэмжээг 2023 оны 06 сарын 28-ны өдөр нутгийн удирдлагын ордны "Иргэний танхим"-д зохион байгуулагдлаа. сургалт арга хэмжээнд оролцсон төрийн албан хаагчид, иргэд, малчдадаа баярлалаа.

СОЁЛЫН_СЭРГЭЛТ_2023 ӨМНӨГОВЬ АЙМАГ - БУЛГАН СУМ

2023-06-12 125
Говь нутгийн байгалийн үзэсгэлэн бүрдсэн Баянзаг, Төгрөгийн ширээ, Хадатын рашаан, Булгатай Хавцгайтын хадны зураг, чулуун зэвсгийн үеийн орд газруудтай Булган суманд “Соёлын сэргэлт”-2023 аян амжилттай зохион байгуулагдлаа. Нээлтийн ажиллагааг Булган сумын ИТХ-ын дарга И.Итгэл, Монголын Үндэсний музейн Куратор, арга зүйч М.Мөнгөнцэцэг нар аяны зорилтыг танилцуулж, мэндчилгээ дэвшүүлж эхлүүллээ.

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН СУМДЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АЖЛЫН АЛБАНЫ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2023-05-15 147
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу 2023 оны нэгдсэн арга хэмжээг Ханбогд суманд 05 дугаар сарын 10-12 ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Тус арга хэмжээний хүрээнд Төрийн аудитын газар, Санхүүгийн хяналт дотоод аудитын алба, Орон нутгийн өмчийн газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Мал эмнэлгийн газар, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын мэдээллийг сонсож, Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Швейцарын хөгжлийн агентлаг хамтран зохион байгуулж буй Нутгийн_өөрөө_удирдах_байгууллагын_институцийн_чадавхыг_бэхжүүлэх_нь” төслөөс ИТХ-ын ажлын албыг чадавхжуулах, төсвийн ил тод байдал нийгмийн эгэх хариуцлага, бэлчээрийн тогтвортой менежмент, бэлчээрийн менежментэд малын тоо толгойн албан татварын нөлөө гэх зэрэг сэдвүүдээр сургалт зохион байгууллаа. сумын ИТХ-ын ажлын албаны бүрэлдэхүүн Оюу толгой уурхайн үйл ажиллагаа, гүний уурхайн бүтээн байгуулалт, Ханбогд сумын ИТХ, ЗДТГ-ын үйл ажиллагаа, тус сумын хөгжлийн төлөвлөгөөтэй танилцлаа.

"Тэр бум мод" үндэсний хөдөлгөөн

2023-05-05 193
Булган сум "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд 2350 мод тарьж хаврын "Бүх нийтээр мод тарих" ажлыг 5 сарын 4 ны өдөр сумын урд талбайд хийж гүйцэтгэлээ. Уг үйл ажиллагаанд 400 орчим иргэн, 6 байгууллага оролцсон байна.

Сумын ИТХ-ын ээлжит хуралдаан 3 дугаар сард боллоо

2023-03-28 167
Сумын ИТХ-ын ээлжит 11 дүгээр хуралдаан 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 80,9 хувийн ирцтэй хуралдаж 10 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Үүнд Баянзаг нэвтрэх цэгийн хураамж тогтоох тухай, сумын 9 алдартан шалгаруулах журам шинэлэн батлах, ИТХ-ын төлөөлөгчдийн үнэмлэх албан бичгийн хэвэлмэл хуудас ашиглах журам, ЕБС-ийн 70 жилийн ой тэмдэглэх, Зөвлөл, ажлын хэгийг шинэчлэн байгуулах зэрэг асуудал байлаа.

“НУТГИЙН УДИРДЛАГАД ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН МАНЛАЙЛАЛ” сургалт

2023-02-07 191
Өмнөговь аймгийн аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эмэгтэй Төлөөлөгчдийг чадавхжуулах сургалт 2022 оны 02 дугаар сарын 06-ны өдөр аймгийн Нутгийн удирдлагын ордонд зохион байгуулагдлаа. Тус сургалт нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч эмэгтэйчүүдэд шаардлагатай манлайллын ур чадварууд, шийдвэр гаргалтад үр дүнтэй оролцож нөлөөлөх, иргэд олон нийттэй ажиллах, тэдний дуу хоолойг илэрхийлэх арга зүй, Төлөөлөгчийн чиг үүргээ хэрэгжүүлэх талаар мэдээлэл өгөх, ур чадварт суралцуулах зорилготой юм.

Багуудын нэгдсэн өдөрлөг-2023

2023-01-27 198
Багуудийн нэгдсэн хурал : Аймаг, орон нутгийн удирдлагын мэдээлэл Багалв орчин аялал жуулчлалын газар /ойн анги/ Хүнс хөдөө аж ахуйн газар Сум орон нутгийн удирдлагын мэдээлэл Нийгмийн даатгалын байцаагч Багуудын дарга нар мэдээ мэдээлэл хийж иргэдэд төрийн үйлчилгээг үзүүллээ. малчдын дунд гар бөмбөг, дууны тэмцээн зохион байгууллаа.

Сумын ИТХ-ынээлжит аравдугаар хуралдаан боллоо

2022-12-20 192
Булган сумын ИТХ-ын ээлжит аравдугаар хуралдаан 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр болж 13 асуудлыг амжиллтай хэлэлцэн баталлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%