Өмнөговь аймгийн Булган сумын ИТХ

Өмнөговь аймгийн Булган сумын ИТХ

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ФОТО МЭДЭЭ


нийт 75

Нутгийн удирдлагын төлөөллийн байгууллагын төлөөлөгч нар хуралдлаа

2022-11-16 320
"Нутгийн удирдлага-30" эрдэм шинжилгээний хурал болон Төлөөллийн байгууллагын анхдугаар хуралдаанд нийслэл, 9-дүүрэг, 21-аймаг, 330-сумын иргэдийн төлөөлөгч нар оролцож байна.

Нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүсч хөгжсөний 30 жилийн ойн баярыг тэмдэглэн өнгөрүүллээ

2022-11-11 290
Нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүсч хөгжсөний 30-н жилийн ойн баяр болж өндөрлөлөө. Хүрэлцэн ирсэн үе үеийн дарга нар болон төлөөлөгч нартаа баярлалаа.

Бүтээн байгуулалт шинэ ургац

2022-11-04 398
“Нутгийн хишиг” мөрийн хөтөлбөрийн хүрээнд 2022 онд Булган суманд баригдсан өвлийн хүлэмж анхны ургацаа хураан авахад бэлэн боллоо. Хөдөлмөрч иргэд маань хамтарч хоршоо нөхөрлөл болон ажиллаж цаашдаа арвин ургац авах болтугай. Булганчууд цаашдаа хүлэмжийн аж ахуйг улам өргөжүүлэн хөгжүүлж,жилийн дөрвөн улиралд тасралтгүй шинэ ургацаа хураан авч,ард иргэдээ хангах болно.

"Бид хөгжлийн ирээдүй" Булган сумын хүүхдийн анхдугаар чуулган

2022-11-04 373
Хүүхдийн амьдарч буй бүхий л орчинд хүүхдийн оролцоог тодорхойлох, хүүхдүүдийн санаа бодлыг нь сонсож тулгамдсан асуудлыг нь тодорхойлох,тэдэнд тулгамдсан асуудлыг бодлого шийдвэрт тусгах зорилгоор "Бид хөгжлийн ирээдүй" Булган сумын хүүхдийн анхдугаар чуулган 2022.11.01 ны өдөрБулган сумын ИТХ, ЗДТГ,ЕБС, Хүүхэд хамгааллын хамтарсан баг, Өмнөговь аймгийн ГБХЗГазар, хамтран амжилттай зохион байгууллаа тус арга хэмжээнд 200 хүүхдийн үзэл бодлыг сонсон хэлэлцүүлэг өрнүүлж, манлайлагч сурагч авьяаслаг сурагч, мөн хүүхдэд ээлтэй багш зэргийг тодрууллаа. Энэ үеэр сумын эцэг эхийн төлөөлөл 30 иргэнд хүүхдийн хүмүүжилд эцэг эхийн оролцоо, хүүхдийн насны онцлог сэдвээр сургалт хийгдлээ.

Өмнөговь аймаг баруун бүсийн төрийн албан хаагчдын зөвлөгөөн-2022

2022-10-10 374
Баруун бүсийн төрийн албан хаагчдын уулзалт, зөвөлгөөн урлаг, спортын арга хэмжээнд ИТХ, ЗДТГазрын албан хаагчид амжилттай оролцож багаараа ”ТЭРГҮҮН” байр эзлэн ирлээ. Дараа жил баруун бүсийн төрийн албан хаагчдын уулзалт Булган суманд зохион байгуулагдахаар боллоо.

Төрийн үйлчилгээний "Явуулын Оффис" ажиллаа

2022-05-10 393
Төрийн үйлчилгээг нэг цэгээс түргэн шуурхай хүргэх “ЯВУУЛЫН ОФФИС “ Малчид, иргэд хөдөлмөрчид үйлчилж байна.

Монголын Улаан загалмайн хүмүүлэгийн өдөр "Хайрлая" аян зохион байгууллаа

2022-05-08 400
Хүмүүлэгийн өдрөөр ИТХ-ын ажлын алба, ЗДТГ-ын хамт олон "Хайрлая" аян зохион байгуулж 90 настай буурал болон эмзэг, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд дэмжлэг үзүүлсэн.

"Илүүдэл жингүй эртэч Монгол" аянд идэвхтэй хамрагдлаа

2022-05-05 407
"Илүүдэл жингүй эртэч Монгол" аяны хүрээнд албан хаагчид болон иргэд өглөөний 07:00 цагт цуглан дасгал хөдөлгөөн хийж идэвхтэй оролцлоо.

Улаан загалмайн хорооны үйл ажиллагаатай танилцлаа

2022-03-31 384
ОУУЗ,УХСНХ-ны төлөөлөгчд Булган суманд ажиллаа.

4 багийн нэгдсэн өдөрлөг

2020-01-30 489
Төрөөс хөдөө аж ахуйн салбарын баримталж байгаа бодлогын шийдвэрийг сурталчлах, малчдад мэдээ мэдээлэл хүргэх зорилгоор жил бүр улалмжлал болгон зохион байгуулагддаг 4 багийн нэгдсэн өдөрлөгийг 2020 оны 1 сарын 24 өдөр зохион байгууллаа. Тус өдөрлөгөөр хурал зөвлөгөөн, гар бөмбөг, шагайн наадгай, караокены тэмцээн зохион байгуулагдаж малчин ард иргэд идэвхитэй оролцлоо.

Хүн ам орон сууцны тооллого

2020-01-09 543
ХАОСТооллогын түр товчооны дарга болон шалгагч, тооллогч нар ХОАСТ-н өрхийн түүврээр сонгогдсон Өмнөговь аймгийн Булган сумын 4-р багийн өндөр настан Дамчаа овогтой Авирмэд /өдгөө 94 насыг зооглоод буй/ гуайд хүндэтгэл үзүүлэн тооллогч нар тус тусын багт тооллогын ажлыг гүйцэтгэхээр хүлгийн жолоо залав.

Сумын аварга шалгаруулах шатрын тэмцээн

2019-12-02 496
Монгол Улсын Их Хурлын дарга Г. Занданшатарын ивээл дор зохион байгуулагдсан шатар сонирхогчдын сумын аварга шалгаруулах "Шатар"-ын тэмцээнд эрэгтэйчүүдээс 4-р багийн малчин Б.Наранбат 1-р, 4-р багийн ИНХ-ын дарга М.Ганзориг 2-р, 4-р багийн хувиараа хөдөлмөр эрхлэгч А.Эрдэнэбилэг 3-р байрыг тус тус эзэллээ. Эмэгтэйчүүдээс Засаг даргын Тамгын газрын Нийгмийн ажилтан Э.Буяннэмэх тэргүүлж, 4-р багийн өндөр настах ахмад багш Д.Долгор нар амжилттай оролцлоо.

ИТХ-ын тэргүүлэгчид хуралдав

2019-11-21 444
Сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн 9 дүгээр хурлыг 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хуралдаж дараах 5 асуудлыг хэлэлцлээ. Үүнд: 1.ЕБС-ийн 2019 оны ажлын тайлан сонсох 2.Төрийн дээд шагналд тодорхойлох, хэлэлцэх 3. Сумын ИТХ-ын ээлжит хуралдааны тов батлах тухай 4. Сумын Амьжиргаа дэмжих зөвлөлийн 2019 оны ажлын тайлан сонсох.

"АХМАДАА ДЭЭДЭЛЬЕ" хүндэтгэлийн арга хэмжээ

2019-09-30 660
Булган сумын ахмадын баярыг тохиолдуулан ахмад буурлууддаа зориулсан "АХМАДАА ДЭЭДЭЛЬЕ" хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулагдах тул сумын нийт ахмад буурлууд та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна. Зохион байгуулагч: Сумын ИТХ, ЗДТГ, Ахмадын хороо, Ахмадын чөлөөт холбоо, Соёлын төв Ивээн тэтгэгч: УИХ-ын гишүүн Н.Амарзаяа, ЗДТГ, Баянзаг динозавр ХХК Арга хэмжээ 2019.10.01-ний өдөр 14.00 цагаас Соёлын төвд болно.

"Спорт- Цогцолбор"

2019-09-09 521
Манай сум волейболын спортоороо өндөр амжилт гаргадаг хэдий ч стандартын заал байхгүй нь тулгамдсан асуудал байлаа. Сумын нийт ард иргэд болон тамирчдын энэхүү хүсэл тэмүүлэл, олон жилийн өмнөөс яригдаж хөөцөлдөж ирсэн ажил маань энэ жил биеллээ олох нь ээ. Тус барилгад сургалтын өрөөнүүд, багш дасгалжуулагчдын өрөө, эр, эм душ, дотроо 300 хүний суудал гэх мэт шаардлагатай бүхий л зүйл бий.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1351
527 / 39%
427 / 32%
194 / 14%
203 / 15%