Өмнөговь аймгийн Булган сумын ИТХ

Өмнөговь аймгийн Булган сумын ИТХ

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ИТХ-ын нарийн бичгийн дарга нарын сургалтанд хамрагдлаа

2018-02-27

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Тэргүүлэгчид, ажлын албанаас 2018 онд хийх ажлын төлөвлөгөөний дагуу сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга нарт зориулан сургалт зохион байгууллаа.

Тус үйл ажиллагааны хүрээнд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ажлын албанаас сумдын 2017 оны жилийн эцсийн тайлантай танилцаж, хурлын ажлыг дүгнэсэн талаар нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд арга зүйн зөвлөгөө өгч, иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Захиргааны байгууллагын ажлын уялдаа холбоог сайжруулах, үр дүнд суурилсан хяналт-шинжилгээ, үнэлгээний ажлыг бэхжүүлэх, хамтран ажиллах үүднээс аймгийн Засаг даргын Тамгын газрын ХШҮДАХ-ийн дарга сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Тэргүүлэгчдээс бодлого төлөвлөлтийн чиглэлээр анхаарах асуудлаар сургалт хийж, тус хэлтсийн мэргэжилтэн Б.Чулуунбадрах И-Оффис программын “тогтоол шийдвэрийн хэрэгжилт” модулийг ашиглан хурлын шийдвэрийн хэрэгжилтийг тооцох арга зүй, үр дүнгийн гэрээг и-оффис программын “Сарын ажлын төлөвлөгөө”-нд оруулах, биелэлтийг тооцох арга зүй, аргачлалыг танилцууллаа.

Мөн “Насан туршийн боловсролын төв” ТББ-ын багш Э.Амартүвшин “Багийн менежмент” /Баг гэж юу болох, багийг хэрхэн бүрдүүлэх, багаар хэрхэн ажиллах, багт та хэн бэ?/ сэдвээр сургалт орлоо.

Мөн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ажлын албанаас “Шинэ баг” төслийг танилцуулж, албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах, эрх бүхий албан тушаалтны үйл ажиллагаа тайлан мэдээ ирүүлэхэд анхаарах асуудлаар сургалт хийж, ХАСХОМ-ийн тайлан хүлээж авлаа.

.ЭНГИЙН ХОГ ХАЯГДЛЫГ ЦЭВЭРЛЭХ, ЦУГЛУУЛАХ, ТЭЭВЭРЛЭХ, БУЛШЛАХ ЗАРДЛЫН НЭГЖ ТАРИФ ТОГТООХ ТАЛААРХ САНАЛ АСУУЛГА ЗОРИЛГО: Сангийн сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын хамтарсан 2018 оны 07 сарын 19-ний өдрийн 192, А/243 дугаар тушаалын аргачлалын дагуу орон нутгийн хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх үйлчилгээний зардлыг бодитой тогтоож, чанарыг сайжруулахад оршино. tuya6277@gmail.com Switch accounts Not shared * Indicates required question 1.Танайх хог хаягдлаа хэрхэн тээвэрлэдэг вэ? * Хогны машин ирэхээр ачуулдаг Өөрийн унаагаар төвлөрсөн цэгт хаядаг 2. Танайх хог тээвэрлэлтийн төлбөр төлдөг үү? * Тийм Үгүй 3.

санал өгсөн: 0